Курсын төСӨл жилд 20 сая ширхэг дээврийн вааран черепиц үйлдвэрлэх үйлдвэр
Download 1.52 Mb.
|
ДЭЭВРИЙН ВААРАН ЧЕРЕПИЦ copy
КУРСЫН ТӨСӨЛ ЖИЛД 20 САЯ ШИРХЭГ ДЭЭВРИЙН ВААРАН ЧЕРЕПИЦ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР Керамик материалын технологи A.BM303 Шалгасан багш:…………………………./Б.Буянжаргал A.SC74/ Гүйцэтгэсэн:…………………………….../Б.Наранзул B171350606/ 2022он
УДИРТГАЛ Дээврийн вааран черепиц нь орон сууц, олон нийтийн барилгын дээврийн хучилтанд хэрэглэдэг эдэлгээний хугацаа урт, ашиглалтын зардал хямд, галд тэсвэртэй, байгууламжийг нарны туяанаас сайн хамгаалдаг, дурын уран сайхны хэлбэр дүрстэй хийж болдог сайн талтай керамик эдлэл юм. Черепицийг 10-30 градусын налуудай барилгын дээврийн хучилтанд хэрэглэдэг. Шаардлагатай бол гадаргууг нь 1000-1200 С-ийн температурт хайлмагждаг ангобон үе (өнгө үүсгэгч хайламтгай шаврын нутагаар хийсэн зутан шүршиж) эсвэл борын ба хар туглагны паалангаар бүрхэж болно. зураг 1 Керамик дээврийн вааран черепиц угсарч буй байдал Черепицийг уян налархай болон дагтаршуулах аргаар хэвэлдэг. Хажуу эрмэгийн нэг эсвэл хоёр талд нь хөмсөгтэй, нэг эсвэл хоёр талдаа углуургатай хавтгай туузан черепицийг богино мундшуктай туузан агааргүйжүүлэгч хэвлэгч машинаар хэвэлдэг. Ховил хэлбэртэй хэвэлмэл черепицийг сүмбэн, эксцентрик, шураган хэвлэгчээр хэвэлдэг. Черепицийг хонгил хатаагуурт 24-36 цаг, зөөлөн горимоор хатаадаг. Шатаалтын камер, дугуй ба хонгил зууханд хийдэг. Хонгил ба дугуй зууханд тоосготой хамт орж (дээд хэсэгт нь) 900-9500С –ийн температурт шатаадаг. Харин камер зууханд дангаар нь шатаах ба 1000 ширхэг эдлэлд жишмэл түлшний зарцуулалт 180-230 кг байдаг. 1.2 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРӨЛ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА Шатаасан черепицийн гулзайлтын бат бөх 7 МПа-аас багагүй, ус шингээлт 10% -иас ихгүй хүйтэнд тэсвэртэй 25 мөчлөгөөс багагүй байдаг. Ус шингээсэн үеийн 1 м2 черепицийн жин хэлбэрээсээ хамаарч 50-60 кг, 1 ширхэг черепицийн жин хэмжээнээсээ хамаарч 3,2-4,9 кг байдаг. Хэмжээний хувьд 300х490 мм-ээс 230х415 мм-ийн хооронд хэлбэлздэг, олон төрлийн өнгө, хэлбэртэй байдаг. Угсралтанд зориулсан ховилыг черепицийн гадна эрмэгт гаргаж өгнө. Черепиц үйлдвэрлэхэд төрөл бүрийн шавар мөн түүнчлэн суглинк ашиглаж болдог. Түүхий эдийг гол шаардлага нь холбогдох чадвар сайтай, том ширхэгтэй гадны хольц агуулаагүй байх хэрэгтэй. Түүхий эдийн холбогдох чадварыг сайжруулахын тулд хөлдөөж уринжуулан байгалийн тогтолцоог эвдэх нь илүү үр дүнтэй байдаг. Хатаалтын үеийн суултыг багасгахын тулд 0,25-1 мм хэмжээтэй ердийн элс, шамотыг аргуунжуулагч болгон (15-25%) ашигладаг. Бэлтгэсэн эдлэлийн агаарын суулт 6-7%, галын суулт 4% хүртэл байх шаардлагатай. Түүхий эдийг ердийн тоосготой адилхан боловсруулдаг ЧЕРЕПИЦ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН БҮДҮҮВЧ 1-түүхий эд олзворлох; 2-уриншуулах талбай; 3-хайрцагт тэжээгүүр; 4-туузан зөөгүүр; 5- шигшүүр; 6-бутлуур; 7-түүхий эдийн агуулах; 8-зуурагч; 9- пресс;10-штампаар шахах; 11-хэрчигч; 12,14-шилжүүлэх тэргэнцэр; 13- хатаагуур; 15-паалан тавих; 16-хонгил зуух; 17- шилжүүлэх зөөгүүр; 18-баглаж боох; 19- агуулах.
Download 1.52 Mb. Do'stlaringiz bilan baham: |
Ma'lumotlar bazasi mualliflik huquqi bilan himoyalangan ©fayllar.org 2024
ma'muriyatiga murojaat qiling
ma'muriyatiga murojaat qiling