Курсын төСӨл жилд 20 сая ширхэг дээврийн вааран черепиц үйлдвэрлэх үйлдвэр


Download 1.52 Mb.
bet2/5
Sana29.04.2023
Hajmi1.52 Mb.
#1401191
1   2   3   4   5
Bog'liq
ДЭЭВРИЙН ВААРАН ЧЕРЕПИЦ copy

Хүснэгт 1 Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний хүчин чадлын хуваарилалт

1.3 ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛ СОНГОХ



Үйлдвэрлэх бүтээгдэхүүний техникийн шаардлагад нийцэх түүхий эд бол Зүүнбаянгийн ордын шавар юм.Үйлдвэрийн байршлыг сонгохдоо нэг бол түүхий эдийн ордтой ойр байхаар, эсвэл хэрэглэгчидтэй ойр байхаар сонгодог. Миний хувьд түүхий эдийн ордыг түшиглүүлэн Сайншандад байгуулахаар төлөвлөж байна. Зүүнбаянгийн шавар Сайншандаас 46 км зайд оршдог. Сайншанд нь авто болон төмөр замд холбогдсон.
Цаг уур, геологийн нөхцөл
Дорноговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Дундговь аймгийн агаарын темпертур ОЖД-аар 1,1-4,7 градусын хооронд хэлбэлздэг байна. Хамгийн хүйтэн 1 дүгээр сард агаарын дундаж температур -16,7 градусаас -19,6 градус байхад агаарын үнэмлэхүй хамгийн бага -39,7 градус. Хамгийн дулаан 7 дугаар сард агаарын температур 19,9 градусаас 22,3 градус байхад агаарын үнэмлэхүй их температур 41,3 градус .
Хөрсний температур: Хөрсний гадаргын температур 4.7 градус дулаан. Хөлдөлтийн гүн жил бүр харилцан адилгүй байдаг ба дунджаар 260 см хүрч хөлддөг. 11 дүгээр сарын I-10 хоногт хөрс хөлдөж эхлэдэг бөгөөд 2 дугаар сарын I-10 хоногт бүрэн хөлдөж дуусдаг. Хавар 3 дугаар сарын III-10 хоногоос хөрсний өнгөн үе гэсэж, 4 дүгээр сарын II-10 хоногоос 5 дугаар сарын II-10 хоногийн хооронд хөрс бүрэн гэсэж дуусдаг.
Хур тунадас: Жилдээ 23,8-66,7 мм хур тунадас ордог байна. Сүүлийн 30 жилд хур тунадасны хэмжээ 61,8-181,5 мм хооронд хэлбэлзэж байсан байна. Өвлийн улиралд 1,0-14,0 мм, зуны сарууддаа 46,5-201,7 мм ордог байна.
Хүчтэй салхи: Хүчтэй салхи, шороон шуурга нь эдийн засагт ихээхэн хор хохирол үзүүлдэг аюултай болон гамшигт үзэгдлийн нэг юм. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхины тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа боловч энэ нь жил жил өөр өөр байх ба ялангуяа хүчтэй аадар борооны өмнө болон аадар бороотой давхцан ажиглагдан түүний учруулсан хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Хүчтэй салхи Дорноговь аймгийн хувьд жилд дунджаар 2-3 удаа ажиглагддаг.
Шороон шуурга: Жилд дунджаар 7-8 өдөр шороон шуургатай байдаг бөгөөд энэ нь гол төлөв хавар 3-5 дугаар сард ажиглагддаг. Энэ нь хөрсний элэгдэл, элс, шорооны зөөгдлөөс хамаарч салхины хурд нэмэгдэх төдийд их хэмжээний тоос шороо босч алсын барааг муутгаж байгаа нь хүний хүчин зүйлс, хот суурингийн хэт төвлөрөлтөөс их хамаарч байна.

1.4 ҮЙЛДВЭРИЙН ҮНДСЭН БА ТУСЛАХ ЦЕХ, ТАСГУУД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАХ ГОРИМ




№ 

Цех тасгийн нэр 

Ажлын хоног 




 Жилийн хоног

 Ажлын хоног

 Ээлжийн хоног

 1

 Шаврын хольц бэлтгэх

 286

 5

 1-2

 2

 Хэвлэх

 286

 5

 1-2

 3

 Хатаах

 360

 7

 3

 4

 Шатаах

 360

 7

 3

 5

 Борлуулах

 286

 5

 1

 6

 Захиргаа, аж ахуй

 286

 5

 1

 7

 Механик цех

 286

 5

 1-2

 8

 Түлш боловсруулах хэсэг

 286

 5

 3

 9

 Лаборатори

 360

 7

 3


Download 1.52 Mb.

Do'stlaringiz bilan baham:
1   2   3   4   5




Ma'lumotlar bazasi mualliflik huquqi bilan himoyalangan ©fayllar.org 2024
ma'muriyatiga murojaat qiling